Өдөр бүр 24 цагийн турш тоног төхөөрөмж түрээслүүлэх найдвартай үйлчилгээ

Манай компанийн агаар, азот, уур гаргах тоног төхөөрөмж, цахилгаан тоног төхөөрөмж, өрмийн машин зэргийг түрээсэлж авсанаар сул зогсолтыг бууруулж үйлдвэрлэлийн бүтээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой

AТЛАС КОПКО ГРУПП

Олон улсын Атлас Копко групп нь 1873 онд "АБ Атлас" гэсэн нэртэйгээр Швед улсад анх үүсгэн байгуулагдсан. Одоогоор дэлхийн 180 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг ба нийт үйлчлүүлэгчдэдээ зориулсан үнэ цэнийг бий болгохын тулд шинэлэг, тогтвортой шийдлийг боловсруулахын төлөө ажилладаг.

Атлас Копко нь аж үйлдвэрийн шийдлийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа эрхэлдэг, дэлхийн зах зээл дээр 140 гаруй жил амжилттайгаар ажиллаж байгаа энэ салбартаа тэргүүлэгч компани юм.

Компани нь өөрийн шинэ санаачлага болон ажлаараа техникийн дэвшлийн тэргүүн эгнээнд явдгаараа алдартай.

Арилжааны үйл ажиллагааг хэд хэдэн салбарт дараах чиглэлүүдийн хүрээнд хэрэгжүүлдэг: компрессорын тоног төхөөрөмж, уул уурхайн, барилгын тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн багаж хэрэгсэл, угсралтын систем. Бүтээгдэхүүнийг Швед, АНУ, мөн Австри, Канад, Хятад, Финланд, Энэтхэг, Япон болон Өмнөд Африкийн үйлдвэрүүдэд боловсруулж, үйлдвэрлэдэг.

“Атлас Копко Монгол” ХХК

Атлас Копко групп нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх 2005 онд салбар оффиссоо “Атлас Копко Монгол” ХХК нэрийн дор нээсэн бөгөөд Европоос тус брендийн тоног төхөөрөмжийг оруулж ирж, худалдах байдлаар бизнесээ эхэлсэн. Монголын уул уурхайн компаниудтай өрөмдлөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа, лизинг, засвар үйлчилгээний тал дээр гэрээ байгуулж хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Атлас Копко Монгол” ХХК нь 5 гадаад, 48 монгол ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Төв оффисийн хаяг: